Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-05-2018, 02:38   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

"Төрийн болон албаны нууц” сургалт зохион байгууллаа


 

Булган аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүгч, Тамгын газрын ажилтнуудад Булган аймаг дахь Тагнуулын хэлтсийн ажилтан, дэслэгч Г.Алзахгүйбаатар "Төрийн болон албаны нууц, түүний хадгалалт хамгаалалтын асуудал” сэдвээр сургалт орлоо.

Төрийн болон албаны нууц нь юугаараа ялгаатай, нууцын ажилтны хүлээх эрх, үүрэг, нууцыг хадгалах, бусдад задруулахгүй байх талаар холбогдох заавар журмуудын хамт дэлгэрэнгүй танилцуулав.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар батлагдсан нууцын жагсаалтыг танилцуулж, байгууллагын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамгаалбал зохих албаны нууц мэдээ, мэдээллийг задруулахгүй байхыг нийт ажилтнуудад чиглэл болгов.

Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

 

 

Булган аймаг дахь шүүхийн тамгийн газар


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 320  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031