Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-05-2018, 11:42   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ 2018 ОНЫ ДҮГЭЭР УЛИРЛЫН

МЭДЭЭГ ТАНИЛЦУУЛАА


 

 

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас тус аймагт үйл ажиллагаа явуулж буй анхан болон давж заалдах шатны шүүх мөн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах хэсгийн 2018 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажиллагааны талаар хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдээллээ.

Уг хэвлэлийн бага хуралдХэнтий аймаг дахь шүүхүүдийн ерөнхий шүүгчийн туслах нар болон эвлэрүүлэн зуучлагч, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нар оролцов.

 

Тус шүүхүүдийн шүүн таслах ажлын үзүүлэлт, мэдээнээс дурдвал Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь эрүүгийн 9 хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд шийтгэх тогтоол хэвээр 6, өөрчлөлт оруулсан 2, 1 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Иргэний 2 хэргийг хүлээн авч, тус 2 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх өмнөх оны хэргийн үлдэгдэл 7,шинээр хүлээн авсан нэхэмжлэл 5 нийт 12 хэрэг, нэхэмжлэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шийдвэрлэсэн хэрэг 5, 1 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, 6 хэргийн үлдэгдэлтэй ажилласан байна.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 50 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд гэмт хэргийн ангиллаар авч үзвэл бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг 1, бусдын эд хөрөнгө хулгайлах 4, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 7, бусад төрлийн 38 хэргийг шийдвэрлэж, 6 хэргийн үлдэгдэлтэй ажилласан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоолгохоор 19 ялтанд холбогдох материал ирүүлснээс 19 ялтанг эдлээгүй үлдсэн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоон шийдвэрлэсэн байна. Мөн тус шүүх нь 131зөрчлийн хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн байна.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 208 хэрэг шийдвэрлэж, 144 хэргийн үлдэгдэлтэй байна.

 

Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах хэсгийн хувьд 109 өргөдөл хүлээн авч ажиллагаа хийснээс эвлэрэл амжилттай болсон 58, амжилтгүй дуусгавар болсон 26 бөгөөд 18 өргөдлийн үлдэгдэлтэй ажилласан байна. Маргааны төрлөөр авч үзвэл иргэд хоорондын маргаан 62, гэр бүлийн маргаан 13-ыг шийдвэрлэжээ.

 


Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна



 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 359  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031