Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-05-2018, 12:27   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

ОЮУТАН ЗАЛУУС ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА


 

"Хууль сахиулах” их сургуулийн оюутан залуус 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус сургуулийн оюутнуудад мэргэжилтэн З.Жадамба, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан шүүгчийн туслах Ч.Ганбаатар нар шүүхийн үйл ажиллагааны онцлог, 2017 оны захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүн мэдээ болон иргэд олон нийтэд үйлчлэх нээлттэй танхимын үйл ажиллагаа, "Green Hall” шүүх хуралдааны танхимтай танилцуулан, оюутан залуусын сонирхсон асуултад хариулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн оюутан дадлагжуулах журмын талаар танилцууллаа.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 81  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031