Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-05-2018, 12:31   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлж байна


Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас

"Иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны практик”

уулзалт-ярилцлагыг зохион байгууллаа


 

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид Нийслэлийн Багахангай, Налайх, Багануур дүүргийн анхан шатны шүүх, Төв аймгийн Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нарт зориулсан "Иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны практик” уулзалт-ярилцлагыг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Багахангай, Налайх дүүргийн шүүхийн байранд амжилттай зохион байгууллаа.

Тус уулзалт-ярилцлагад Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 3 шүүгч, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2 шүүгч, Төв аймгийн Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс 6 шүүгч, нийт 19 шүүгч оролцлоо.

Уулзалт-ярилцлагын үеэр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамжийн үндэслэлт байдал болон бусад сэдвүүдээр мэдээлэл хийж, уулзалт-ярилцлагад оролцогчдоос хууль хэрэглээний талаар ирүүлсэн саналыг хэлэлцэж, харилцан ярилцлага өрнүүлснээр өндөрлөв.

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлж байна


 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 87  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031