Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-05-2018, 03:33   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Нийслэл дэх давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын 2018 оны сургалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу " Шүүхийн ажилтны ёс зүй, харилцаа хандлага” сэдвээр 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Уг сургалтыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сургалт хариуцсан ахлах референт П.Баярцэцэг удирдан явуулсан бөгөөд нийт ажилтнууд идэвхтэй оролцож, иргэдэд шүүхийн үйлчилгээг үзүүлэхдээ хэрхэн хандах болон сонсох ур чадвараа хөгжүүлэх, ёс зүйн хэм хэмжээг мөрдлөг болгон ажиллах, харилцааны ур чадвараа зохих төвшинд хүргэх талаар мэдлэгээ дээшлүүлж, туршлагаа хуваалцсан үр нөлөөтэй сургалт болов.

 

Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд ажилтан бүрийн харилцааны ур чадвар чухал ач холбогдолтой юм гэдгийг сургалтын үеэр онцолж байлаа. 

Нийслэл дэх давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Нийслэл дэх давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна


 

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 49  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031