Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

"ХҮНИЙ ЭРХИЙН ТЕАТР-2018” ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО


Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 70 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулсан "Хүний эрхийн театр” тэмцээнийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

 

Тус тэмцээнд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0243 дугаар анги, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг 8 байгууллага оролцсоноос шүүгчийн туслах Г.Энхцэцэгээр ахлуулсан "ШУДАРГА ЁС” баг амжилттай оролцон 1 дүгээр байр эзэлж, "ХҮНИЙ ЭРХИЙН ТЕАТР-2018” цом болон "ӨРГӨМЖЛӨЛ”-ийн эзэд боллоо.

 
 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 201  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Хоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728