Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-05-2018, 09:26   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНООС НИЙТ ХУУЛЬЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ"-ЫН ТӨЛӨӨХ СПОРТЫН ТЭМЦЭЭНД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монголын Хуульчдын холбооны 5 жилийн ой, "Хуульчдын өдөр”-ийг угтан Хуульчдын холбооны Тамгын газар, Иргэний эрх зүйн хороо хамтран Тамгын газар, чиг үүргийн болон сайн дурын хороод, орон нутгийн салбарын гишүүдийн дунд спортын дөрвөн төрлөөр /сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, шатар/ "Хуульчдын холбооны шилжин явах цом-2018” тэмцээнийг 2018 оны 05 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд "Аврагч” спорт зааланд амжилттай зохион байгууллаа.

Хуульчдын холбооны хороодын үйл ажиллагааг уялдуулах, хуульчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд Тамгын газар, чиг үүрэг болон сайн дурын хороод, орон нутгийн салбарын нийт 14 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбайгаа дайчлан өрсөлдөлөө. Тус тэмцээнд Баян-Өлгий аймгийн хуульчид \ сагсан бөмбөгийн эмэгтэй холимог\ тэмцээнд Алтан медаль хүртэж, мөнгөн шагнал гардан авлаа.

Тэмцээний хаалтын ажиллагааны үед Баян-Өлгий аймгийн тамирчид Алтан медаль гардан авах торгон агшинд нийт тамирчид маш их хүчтэй алга таашилтаар уухайлан дэмжиж байсан нь их л содон, сэтгэл хөдөлгөсөн үйл явдал байлаа. Тэмцээний төгсгөлд Монголын Хуульчдын холбооны Тэргүүн Ж.Хунанд эх орны маань хамгийн сүрлэг уул Алтай таван богдын зургийг дурсгал болгон хадгалуулав.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 42  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031