"ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ 2017 ОНЫ ЖИЛИЙН ДҮН МЭДЭЭ БОЛОН ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн Д.Тунгалаг, референт Р.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 5дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллав.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд мониторинг хийж, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслахууд, эвлэрүүлэн зуучлагч, зуучлагчийн туслах нартай хамтарсан уулзалт, ярилцлага зохион байгуулж, цаашид хэрхэн ажиллах аргачлалын талаар зөвлөгөө, чиглэл өгсөн байна.

Мөн энэхүү уулзалт ярилцлагын үеэр ШЕЗ-ийн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг "Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2017 оныжилийн дүн мэдээ болон тулгамдаж буй зарим асуудал” сэдвээр хичээл зааж, ач холбогдол бүхий мэдээлэл өгчээ.

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар