Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-05-2018, 13:12   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ, ТУС АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН БАГШ, АЖИЛЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал "Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” сэдвээр, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн төлөөлөгч н.Ган-Уяал "Тус аймгийн гэмт хэргийн нөхцөл байдал мэдээ судалгаа” сэдвээр Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 50 гаруй багш, ажилчдыг хамруулж 2 цагийн сургалт явуулав.


 

Уг сургалтаар шүүгч Д.Азжаргал зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн ойлголт, агуулга онцлох зөрчлүүд, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаарх процессын ажиллагааг танилцуулж мэдээлэл өглөө.



Мөн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, ажилчдад дээрх хуультай холбоотой тулгамдаж байгаа асуудлуудад тодорхой хариулт өгч нээлттэй ярилцсан байна.


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 16  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031