"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨНД "ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДВЭЭР ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газартай хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцох зорилго бүхий "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” сэдэвт зөвлөгөөнийг өчигдөр /2018.05.16/ зохион байгууллаа.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал "Зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлэ1526548440_1.jpgн, уг илтгэлдээ 2013-2017 онд тус аймагт үйлдэгдэж, шүүхээр шийдвэрлэгдсэн зам тээврийн осол, гэмт хэргийн талаарх мэдээ, судалгаа, шалтгаан нөхцөлийг болон дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар санал, шүүмжээ танилцууллаа.

Тус зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч, Анхан болон давж заалдах шатны шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Өлгий сумын ЗДТГ, Аймгийн хууль зүйн хэлтэс, Авто тээврийн төв, Мэргэжлийн хяналтын газар, "Жол” ХХК-ны холбогдох эрх бүхий албан тушаалтнууд оролцож, зам тээврийн хэрэг, ослын шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллахаар боллоо.