Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-05-2018, 08:10   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Дархан-Уул аймгийн Хонгор суманд өнөөдөр /2018.05.28/ шүүхийн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд шүүхийн эвлэрүүлэн зуучлагч З.Мөнхтүвшин, Д.Наранцэцэг нар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 18 өргөдөл хүлээн авч, 10 өргөдөлд эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрүүлэн зуучлагчийн туслах М.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар уулзалтын тэмдэглэл хөтөлж, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Э.Одончимэг тус сумаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт "Иргэдийн төлөөлөгчдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох оролцоо, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, "Зөрчлийн тухай хуулийн онцлог зохицуулалт” сэдвээр сургалт зохион байгуулж, шүүгчийн туслах Б.Саранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар "Шүүхэд мэдүүлэх эрх”-ийн талаар 30 орчим иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа. Иргэд ажиллаж байсан байдал тогтоолгох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох талаар түлхүү асууж байлаа.

Нээлттэй шүүх хуралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж Хонгор сумын нутгийн удирдлагууд хамтран ажиллалаа.

 

Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 268  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30