Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-05-2018, 08:15   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

"НОМ БОЛ ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ЦОНХ”


 

Тус шүүхийн тамгын газраас дэлхийн номын баярыг тохиолдуулан "Ном бол ертөнцийг харах цонх” хуучин номын худалдааг 2018 оны 4 дүгээр сард зохион байгуулсан билээ.Уг өдөрлөгийн үеэр Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд ховор нандин номоо худалдан борлуулж, хоорондоо солилцохын зэрэгцээ өөрийн хуучин номоо номын сандаа хандивласан билээ.

 


 

Энэхүү номын өдөрлөгийн үеэр шүүгч ажилтнуудын идэвхи санаачлагаар цугларсан ном товхимолуудаар номын сангаа баяжуулж, шинэчлэн тохижуулав. Цаашид жил бүр дэлхийн номын баярыг тэмдэглэн өнгөрүүлж, шүүхийнхээ номын санг арвижуулж, нийт шүүгч, ажилтнуудын оюуны мэлмийд өргөн барих юм.

Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

 


 

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 275  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30