Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-05-2018, 08:25   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Увс аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Ирээдүйн эзэд


2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний Газраас мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 9 дүгээр ангийн төгсөгчдөд зориулан зохион байгуулсан "Ирээдүйн эзэд” албан байгууллага аж ахуй нэгжтэй танилцах аялалын хүрээнд 32 сурагч, 4 багшийн бүрэлдэхүүнтэйгээр Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхтэй танилцаж, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж нар тэдний сонирхсон асуултанд хариулж сонирхолтой яриа өрнүүлсэн үр дүнтэй аян боллоо.




Нийтэлсэн zolboo   Үзсэн: 466  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30