Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-05-2018, 08:26   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Увс аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

"ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ 2017 ОНЫ ЖИЛИЙН ДҮН МЭДЭЭ БОЛОН ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


 

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн Д.Тунгалаг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Эвлэрүүлэн зуучлал хариуцсан Референт Р.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаа. Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг "Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2017 оны жилийн дүн мэдээ болонтулгамдаж буй зарим асуудал”мөн иргэний эрх зүйн зарим сэдвээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар болон шүүхийн захиргааны ажилтнуудад сургалтыг зохион байгууллаа. Референт Р.Ичинхорлоо шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны архивын болон ажиллагаанд байгаа хэрэг, маргаанд хяналт шалгалт хийж, Иргэний хэргийн анхан шатны шүүгч, шүүгчийн туслах, эвлэрүүлэн зуучлагч, зуучлагчийн туслах нартай хамтарсан ярилцлага зохион байгуулж, цаашид хэрхэн ажиллах аргачлалын талаар зөвлөгөө, чиглэл өгч ажиллаа.






 

 

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газар



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 381  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30