Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-05-2018, 15:14   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

"Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал”

сэдэвт "Нээлттэй хэлэлцүүлэг” боллоо


 

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, журмын тухай ойлголт түүний хэрэгжилтийг сайжруулах зорилгоор "Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдэвт "Нээлттэй хэлэлцүүлэг”-ийг 2018 оны 05 сарын 28-ны өдөр Бор-Өндөр сумын ЗДТГ-ын "Иргэний танхим”-д зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ЗДТГ, Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, "Бор-Өндөр” цогцолбор сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн багш, алба хаагч нар оролцов.

Тус хэлэлцүүлэгээр:

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэхэд үүсэж буй хүндрэл бэрхшээл зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид анхаарвал зохих асуудлын талаар санал, хүсэлтээ солилцож зөвлөмж гаргалаа.



 

 


 

 

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 286  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30