Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-06-2018, 02:38   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Дорноговь аймаг дахь Шүүхийн Тамгын газар нь Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр, Монгол Улсын хүмүүнлэгийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийгэмлэгийн тугийг аялуулах, нөөц бүрдүүлэх хандивын хайрцаг байршуулах "Таны дэм-Бусдад инээмсэглэл” аянд нэгдэж, тус хүмүүнлэгийн аяны туг, хандивын хайрцгийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл байгууллага дээрээ хүлээн авч, тус шүүхийн хамт олон бусдад амьдрал бэлэглэе уриан дор цусаа бэлэглэх санаачилга гарган, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 12 ажилтан цусаа өгч, уг үйл ажиллагааг аймгийн орон нутгийн DSB телевиз сурвалжлан ажиллалаа.

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 44  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930