Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-06-2018, 03:23   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Тус шүүхийн Тамгын газраас Говьсүмбэр аймаг дахь уул, уурхайн жишиг сургууль "Политехник коллеж”-ийн хүсэлтээр 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр "Зөрчлийн тухай хууль”, "Хүүхэд хамгаалал” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Уг сургалтыг шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүнбаяр, шүүгчийн туслах Ц.Сайнбат нар зохион байгуулж явууллаа. Сургалтанд нийт 23 багш, ажилтнууд оролцлоо.

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 76  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930