Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-06-2018, 05:52   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хуульчдын өдрийг угтсан аянд амжилттай оролцлоо

    Монголын хуульчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ой, хуульчдын өдрийг угтан зохион байгуулсан "Мэдье-мэдээлье” аян 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээлттэй өдөрлөгөөр хаалтаа хийлээ.

Хуульчдын өдрийг угтсан аянд амжилттай оролцлоо

    Хууль сахиулах байгууллагууд оролцсон нээлттэй өдөрлөгийн хүрээнд иргэдэд шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, шинээр хэрэгжиж буй хуулиудын сурталчилгаа, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, иргэдийн төлөөлөгчийн талаарх ерөнхий ойлголт зэргийг иргэдэд өгч боршур, гарын авлага, шторк зэргийг үзүүлж, тарааж хууль сурталчиллаа. Шүүхэд мэдүүлэх эрхийн талаар хуулийн зөвлөгөө өгч, нэхэмжлэл, хүсэлтийг газар дээр нь хүлээн авч ажиллалаа. Нийт 100 гаруй иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээллийг өглөө. Мөн тус аяны хүрээнд зохион байгуулагдсан спортын 5 төрөлт тэмцээнд байгууллагаараа амжилттай оролцож багийн дүнгээр дэд байрыг эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Хуульчдын өдрийг угтсан аянд амжилттай оролцлоо

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 281  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031