Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-06-2018, 07:31   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Захиргааны ерөнхий хуулиар сургалт зохион байгууллаа

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү, Ц.Цогт, Г.Билгүүн нар 2018 оны 6 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажиллаа. Энэ хугацаанд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт "Захиргааны ерөнхий хууль” сэдвээр уулзалт ярилцлага зохион байгууллаа. Энэхүү сургалтанд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд идэвхтэй оролцлоо.


ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 396  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031