Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-06-2018, 05:37   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо

2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ГХУСАЗСЗ-өөс зохион байгуулсан "Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт оролцлоо.


Өдөрлөгт Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газар, Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд болон төрийн болон төрийн бус байгууллагууд хамрагдлаа. Тус өдөрлөгт шүүхийн захиргааны ажилчид оролцож шүүхийн үйл ажиллагааны талаар иргэд, байгууллага аж ахуйн нэгжийн нийт 30 гаруй иргэдэд мэдээлэл өгч, нэхэмжлэл болон өргөдөл хүсэлт хүлээн авч, хүссэн мэдээ мэдээллийг өгч, гарын авлага тараалаа. Өдөрлөгийн үеэр "Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”, "Шүүхийн шинэчлэл болон шүүхийн тамгын газраас хийж буй ажил”-ын талаар иргэдэд мэдээлэл өгч, сурталчилгаа хийн сонирхсон асуултуудад хариулт өглөө.



 

ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 336  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031