Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-06-2018, 05:53   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

"Шүүхийн үйлчилгээний шинэчлэл" сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу дотоод болон гадагш чиглэсэн сургалтыг зохион байгуулах төлөвлөгөөг баталсны дагуу 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Б.Баттуяа, эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан О.Батбямба, мэдээллийн технологийн мэргэжилтэн А.Жаргалбаяр, архив бичиг хэргийн эрхлэгч Д.Доржсүрэн нар Дорноговь аймаг дахь Мобиком корпорацийн салбарын захирал болон мэргэжилтнүүдийг хамруулан "Шүүхэд нэхэмжлэл гаргах тухай", "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай”, "Шүүхийн нээлттэй, ил тод байдал”, "Шүүхийн үйлчилгээний шинэчлэл” сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

"Шүүхийн үйлчилгээний шинэчлэл" сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа
"Шүүхийн үйлчилгээний шинэчлэл" сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа

 

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 137  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031