Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-07-2018, 02:18   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Гамшгаас хамгаалах үзүүлэх сургуулилт зохион байгууллаа

     2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн тамгын газрын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн байранд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, ШШАБХтасаг, Шүүхийн шинжилгээний алба, Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудтай хамтран гамшгаас хамгаалах үзүүлэх сургалтыг хийлээ.

Гамшгаас хамгаалах үзүүлэх сургуулилт зохион байгууллаа 

    Болзошгүй гал түймэр гарсан үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах, шүүхийн ажилтнууд, цагдаагийн албан хаагчид, гал унтраах аврах ангиудын харилцан үйл ажиллагааг хангах зэрэгт үзүүлэх сургуулилтын зорилго оршиж байгаа юм.

    Мөн гал түймрийг хохирол багатай унтраах, урьдчилан сэргийлэх, аврагч гал сөнөөгчид тухайн объектын онцлог байдалтай танилцах, шүүхийн ажилтнуудад гамшиг ослын үед хэрхэн ажиллах талаар заавар зөвлөгөөг аймгийн Онцгой байдлын газраас өгч ажиллалаа.

    Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ажиллуулж сургах, ослын үед хамгаалах, аврах үйл ажиллагаанд хамтран ажиллах, мөн гал унтраах дадлага сургалтыг практикт үзүүлж, заавар зөвлөмжийг өглөө.

Гамшгаас хамгаалах үзүүлэх сургуулилт зохион байгууллаа
Гамшгаас хамгаалах үзүүлэх сургуулилт зохион байгууллаа
Гамшгаас хамгаалах үзүүлэх сургуулилт зохион байгууллаа


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 115  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031