Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-07-2018, 02:43   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

“Эвлэрүүлэн зуучлалын төв”-ийн нээлтийн ажиллагаа болов

    Олон талаараа үйлчлүүлэгч иргэдийг дээдэлсэн, тэдгээрийн талархлыг бүрэн хүлээгээд байгаа Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны шинэхэн байр "Эвлэрүүлэн зуучлалын төв” нэртэйгээр 2018.06.28-ны өдөр үүд хаалгаа нээлээ. Тус төвийн нээлтэд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганзориг, Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Ганбаатар, Цагдаагийн газрын дарга Б.Түмэннасан, Иргэний нисэхийн газрын дарга Д.Батбаяр, өмгөөлөгч М.Энхзаяа, Ж.Дорждэрэм, Б.Болормаа нар болон нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

“Эвлэрүүлэн зуучлалын төв”-ийн нээлтийн ажиллагаа болов

    Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Манай шүүхийн Тамгын газар 2015 оны ажлын үр дүнгээрээ улсын хэмжээнд 2 дугаар байрт орж шагнуулсан бөгөөд шагналын мөнгөөрөө шавь тавьж эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажил маань аймаг орон нутаг, Шүүхийн ерөнхий зөвлөл, болон нийт шүүгч, ажилтнууд, тэдгээрийн ар гэрийнхний дэмжлэгтэйгээр амжилттай дуусаж, өнөөдөр "Эвлэрүүлэн зуучлалын төв” нэртэйгээр шинэхэн үйлчилгээний төв маань үүд хаалга нээж байна. Шүүх эрх мэдлийн хүрээнд эрс шинэчлэл, дэвшил гаргасан үйлчилгээ бол Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа юм. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь иргэд хоорондын маргааныг шүүхээс гадуур шуурхай шийдвэрлэх, иргэдийн хооронд энх тайванч уур амьсгалыг бүрдүүлэх, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлж чаддагаараа онцлог юм. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа эерэг үр дүнтэй иргэдийн талархал хүлээсэн үйлчилгээ болох нь 2014 онд анх байгуулагдсанаас хойш түүнд хандах иргэдийн тоо байнга өссөн үзүүлэлтээр харагдаж байгаа билээ. Эвлэрүүлэн зуучлалд хандаж байгаа иргэдэд таатай уур амьсгал төрүүлэх, ая тухтай орчин бүрдүүлснээр улам их амжилт ирнэ гэж итгэж байна. Энэхүү үйлчилгээний төвд мөн манай шүүхэд өмнө нь Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Н.Насандэлгэрийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан шүүхийн номын сан маань байрлан үйл ажиллагаагаа явуулах болсноор шүүхийн номын сан нь олон нийтэд нээлттэй болж байгааг дурдахад таатай байна” гэж онцоллоо.

“Эвлэрүүлэн зуучлалын төв”-ийн нээлтийн ажиллагаа болов

    Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганзориг "Миний хувьд тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд нэгнийгээ ойлгож, дэмжиж тусалж ажиллаж байх ёстой, хамгийн гол нь харилцаа хандлага гэж боддог. Тэр ч утгаараа аймгийн ИТХ-аас 2017 онд шүүх, прокурорын байгууллагуудад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Тус хөрөнгө оруулалтыг бүтээн байгуулалтад ашигласанд туйлын баяртай байна. Цаашид улам олон чиглэлээр хамтран ажиллах болно. Мөн энэ сайхан номын сангийн баяжилтад манай хурлын болон хурлын тэргүүлэгчдийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Эхний ээлжид Засгийн газраас улирал тутам гардаг ном хэвлэлийг тогтмол өгч ажиллах арга хэмжээг зохион байгуулна. Танай хамт олон их сайхан залуучуудтай, сайхан хамт олон байна. Та бүхэнд цаашид ихийг сурч мэдэн ихийг хийж бүтээх, ажлын өндөр амжилт хүсье” гэсэн юм.

    Ийнхүү Эвлэрүүлэн зуучлалын нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө.

“Эвлэрүүлэн зуучлалын төв”-ийн нээлтийн ажиллагаа болов
“Эвлэрүүлэн зуучлалын төв”-ийн нээлтийн ажиллагаа болов“Эвлэрүүлэн зуучлалын төв”-ийн нээлтийн ажиллагаа болов

 

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газар


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 485  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031