Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Малчдын зөвлөгөөнд оролцлоо

     Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас 2018 оны 07-р сарын 02-ныөдөр "Бор-Өндөр сумын малчдын зөвлөгөөн”-ийг Бор-Өндөр сумын соёлын төвд зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн П.Энхмаанар оролцож "Малын хулгайн хэргийн шийдвэрлэлтийн байдал”-ын талаар мэдээлэл хийж судалгааг танилцуулан, "Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”, "Цахим зөвлөх”, "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны лавлах утас 70567006”, "Шүүхийн мэдээлэл лавлагааны 70567012” дугаарын утаснууд ажиллуулж байгаа талаараа болон тус шүүхийн тамгын газраас хийж буй ажлуудын талаар иргэдэд танилцуулга, мэдээлэл хийж, "Цахим зөвлөх”, "Шүүхэд хандах эрх”-ийн талаарх гарын авлага тараалаа.

Малчдын зөвлөгөөнд оролцлоо

Малчдын зөвлөгөөнд оролцлоо

     Малчдын зөвлөгөөнд Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд болон Бор-Өндөр сумын малчид оролцов.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газар
Нийтэлсэн khevlel   Үзсэн: 200  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Хоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728