Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-07-2018, 05:02   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

ШҮҮХ НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАА


Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, мөн Эвлэрүүлэн зуучлах хэсэг нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 29-ны өдрийн хооронд алслагдсан сумууд буюу аймгийн төвөөс 280 километрт орших Дадал сум, 180 километрт орших Биндэр, Баян-Адрага сумуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор нүүдэллэн ажилласан ба сумдад ажиллаж амьдарч буй иргэдийн тулгамдсан асуудал болох ажиллаж байсан байдал, нас тогтоолгох гэх зэрэг бусад асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав.

Сумдад ажиллах хугацаандаа нийт 16 нэхэмжлэл хүлээн авч, эвлэрүүлэн зуучлах хэсэг нийт 5 өргөдөл хүлээн авч, 4 маргаанд уулзалт зохион байгуулж эвлэрлийн гэрээ байгуулсан ба сумдад байршуулсан шүүхийн мэдээллийн самбарыг шинэчлэн, иргэдэд шүүхэд хэрхэн хандах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухайгарын авлага, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдлын талаарххэвлэмэл хуудсуудыг тараан ажилласан бөгөөд уг үйл ажиллагааг иргэд тааламжтай хүлээн авч, цаашдын ажилд амжилт хүсч байлаа.







Нийтэлсэн zolboo   Үзсэн: 43  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031