Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-08-2018, 06:39   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

“Архины хор нөлөө” сэдвээр сургалт зохион байгууллаа

    Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр архины хамааралтай иргэд, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд тус шүүхийн Тамгын газар, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлтэй хамтран сургалт зохион байгууллаа.

 

“Архины хор нөлөө” сэдвээр сургалт зохион байгууллаа

    Уг сургалтаар тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа "Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, "Архины хор нөлөө” сэдвээр, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Болормаа "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-аар тус тус сургалт хийж, нийт 30 иргэнд гарын авлага, нугалбар тараан ажиллалаа.

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газар


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 116  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031