Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-08-2018, 06:10   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

"Шүүх ба олон нийт хөтөлбөр”-ийн хүрээнд өдөрлөг зохион байгууллаа

     "Шүүх ба олон нийт хөтөлбөр”-ийн хүрээнд 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу "Нээлттэй шүүх” арга хэмжээг сар бүр тогтмол зохион байгуулдаг бөгөөд 6 дахь удаагийн тус арга хэмжээг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр "Баруун бүсийн” төв зах дээр зохион байгууллаа.

"Шүүх ба олон нийт хөтөлбөр”-ийн хүрээнд өдөрлөг зохион байгууллаа

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар "Нээлттэй хаалганы өдөр”-ийн хүрээнд иргэдэд шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, 75 иргэнд хууль зүйн зөвлөгөө үзүүлж, 50 гаруй иргэнээс шүүхийн өнөөгийн ажил үйлчилгээний талаар судалгаа авч, 8 иргэний нэхэмжлэлийг газар дээр нь хүлээн авч, иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг хүргэж, гарын авлага тарааж ажиллалаа.

      6 дахь удаагийн "Нээлттэй шүүх” арга хэмжээнд тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн шүүхийн шинэтгэлийн үйл явц хийгээд шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, иргэдтэй харилцан санал солилцож, сонирхсон асуултад нь хариулт өглөө.

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 141  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031