Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-08-2018, 11:51   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Увс аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий Д.Жамбалсүрэнг "Алтан гадас” одонгоор шагнагдлаа.

Мөн Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын нярав С.Сүхбаярыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болорыг Хууль зүй, дотоод хэргийн яамны "Хүндэт жуух бичиг”-ээр шагнасныг 2018 оны 08 сарын 09-ний өдөр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий Д.Жамбалсүрэн, Тамгын газрын дарга Л.Баттулга нар гардуулан өглөө.

Төрийн болон салбарын шагналаар шагнагдсан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууддаабаяр хүргэж, ажлын амжилт хүсье.


 

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газар


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 178  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031