Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдийн анхааралд


Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 77, 84, 87, 90 дүгээр тушаалаар зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн бичиг баримтыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нягтлан шалгах ажил явагдаж байна. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж нэр дэвшигчдийг бүртгэсэн тухай тогтоол, шүүгчийн сонгон шалгаруулалтын нарийвчилсан хуваарийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn сайтад албан ёсоор байршуулах ба 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шалгалт эхлэх болохыг мэдэгдэж байна. 

 

ЖИЧ: Нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 13 дугаар зарлигаар баталсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”, "Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын арга, хэлбэр, үнэлэх аргачлал батлах тухай” Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 16 дугаар тогтоолтой танилцана уу/


 

 

 

 

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2018.09.13

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 190  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930