Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-09-2018, 03:00   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Баянзүрх дүүргийн Прокурорын байгууллагатай хамтран Их засаг Олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн ангид суралцаж буй оюутнуудын дунд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл болон "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай"сургалтыг зохион байгууллаа.


 

Сургалтанд тус сургуулийн 2-4 дүгээр дамжааны 300 гаран оюутан хамрагдсан бөгөөд сургалтын явцад оюутнуудын сонирхсон асуултанд хариулт өглөө. Тодруулбал:


Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж буй "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалтын талаарх мэдээлэл болон, Монгол Улсын шүүхийн 2018 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны тоймыг танилцуулж, гарын авлага, брошур тараан ажиллагаа.


 

Тус сургуулийн удирдлагын зүгээс бидний ажлыг өндөрөөр үнэлж, хойшид дахин хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.










 

 

 

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн

хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 310  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031