Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-09-2018, 10:51   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

"ХҮҮХДИЙН ЭРХ, НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЭТГЭЭДИЙН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэвлэл мэдээлэл, олон нийт, сургалт судалгаа хариуцсан ажлын хэсгийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр  Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын "Од” цогцолбор сургуулийн сурагчдад Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Я.Туул "Хүүхдийн эрх, насанд хүрээгүй этгээдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”  сэдвээр сургалт, мэдээлэл зохион байгууллаа.
Тус сургалтад нийт 9-12 дугаар ангийн 100 гаруй сурагчид хамрагдсан бөгөөд сургалтын үед шүүгч Я.Туул Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/-ын талаар мэдээлэл өглөө.
Сургалтын төгсгөлд тус сургуулийн сурагчдад шүүхийн хаяг, байршил, цахим хаяг бүхий гарын авлага, хүүхдийн эсрэг гэмт хэргийн тухай, болон эрүү, иргэний хэрэгт давж заалдах гомдол гаргах тухай, нөлөөллийн мэдүүлэг болон нөлөөллийн хэлбэрийн талаар нугалбар, шүүхийн шинэтгэл 10 үр дүн зурагт хуудас тарааж өглөө.
Сургалтад хамрагдсан сургуулийн нийт сурагчдадаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 341  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031