Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-09-2018, 07:43   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Шүүхийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, нээлттэй ил тод байдлыг хангах ажлын хүрээнд Орхон аймгийн ерөнхий боловсролын 13-р сургуулийн Нийгмийн ухааны хичээлийг сонгон суралцагч сурагчид ангийн багш нарын хамт 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхийн байранд зочиллоо.

Ахлах ангийн сурагчдад шүүхийн шинэтгэлийн үр дүнд бий болсон "Нээлттэй шүүх-Иргэний танхим”-ын үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа, шүүхээс иргэдэд хэрхэн үйлчилдэг талаар, шүүхийн шийдвэрүүдийг хаанаас үзэж болох талаар, шүүх хуралдааны танхимын бүтэц зохион байгуулалтын талаар бодитойгоор харуулан танилцуулсан юм. Үүний дараагаар сургалтын танхимд "Эрх зүйч гэж хэн бэ?”, "Цахим гэмт хэрэг гэж юу вэ? хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? сэдвүүдээр ойлголтыг өгөн, харилцан ярилцлага өрнүүлсэн юм.

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 397  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930