Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-10-2018, 07:00   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Өвөрхангай аймгийн Хорхорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА



 Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчдийн салбар хорооноос ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион явуулсан "Шударга ёс бидний амьдралд” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж дүнгээ гаргалаа. Уралдаанд нийт 38 хүүхэд эссэ бичлэгээ ирүүлснээс Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 12б ангийн  сурагч О.Бат-Ирээдүй 1 дүгээр байрт, Ерөнхий боловсролын Гүнзгий сургуулийн 12а ангийн сурагч Б.Нямжаргалмаа 2 дугаар байрт, ЕБ-ын Улсын тэргүүний "Орхон” сургуулийн 12б ангийн сурагч А.Ундармаа 3 дугаар байрт тус тус шалгарлаа.  Байр эзэлсэн сурагчдад ерөнхий шүүгч Э.Дулмаа баяр хүргэж  Медаль, Өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өглөө. Уралдаанд оролцсон нийт сурагчдад ерөнхий шүүгч шүүхийн байгууллагын талаар товч мэдээлэл өгч, шүүхийн  үйл ажиллагаатай танилцуулан ирээдүйн мэргэжлээ зөв сонгох талаар зөвлөн ярилцаж сурлагын өндөр амжилт хүсэн дурсгалын зураг татууллаа.







  

Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

 





 

 

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 404  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930