Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-10-2018, 09:17   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Өвөрхангай аймгийн Бат-өлзий суманд нээлттэй шүүх хуралдаан хийлээ


 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүх хуралдааны үйл явцыг олон нийт ажиглах, мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг шүүх хуралдааны дэгд заасны дагуу оролцуулах боломжийг хангах зорилгоор, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Я-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд шүүгч Г.Энх-Амгалан даргалж нээлттэй шүүн хэлэлцэв. Энэ шүүх хуралдаанд тус сумын 40 гаруй иргэд сууж оролцлоо.


Шүүх хуралдаанд суусан иргэд шүүхийн нээлттэй байдалд талархаж, шүүх хуралдааны дэг, гэмт хэргийн хор уршгийн талаар ойлголттой болсон гэдгээ бидэнд илэрхийлж байсан юм.


 

 

 

 

 

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 150  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930