Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-10-2018, 09:31   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Орхон аймгийн шүүхүүд болон шүүхийн тамгын газрын цахим хуудас шинэчлэгдлээ


 

Орхон аймаг дахь шүүхийн тамгын газар болон орхон аймгийн шүүхүүдийн цахим хуудсаа шинэчлэн олон ний та бүхэндээ толилуулж байна.

Та бүхэн манай цахим хуудаснаас "Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх”, "Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх”, "Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх”, "Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх”, "Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх” болон Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны талаар мэдээ, мэдээлэл, холбогдох дүрэм журмын мэдээллийг авч болохоос гадна, цахимаар санал хүсэлтээ илгээх боломжтой.

Манай цахим хуудас та бүхэнд шүүхүүд болон тамгын газрын үйл ажиллагааг нээлттэй, ил тод, түргэн шуурхай хүргэх болно.

Иргэд, олон нийт та бүхэн http://court.or.gov.mn/ албан ёсны цахим хуудаст тавтай морилно уу.

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 140  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930