Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-10-2018, 09:34   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран 2018 оны 10 дугаар сарын 02-04-ны өдрүүдэд "Дохионы хэл”-ний сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалтыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа "Сэргээн засалт” сургалт үйлдвэрлэлийн төвийн дохионы хэлний орчуулагч багш Б.Саранчимэг сургагч багшаар ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шүүхээр үйлчлүүлэхэд хүндрэл, бэрхшээл гаргахгүй байх чухал ач холбогдолтой сургалт юм.

Тус сургалтанд Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэ, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Я.Эрдэнэ-Уянга, эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан О.Батбямба нар хамрагдаж байна.

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 215  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930