Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-10-2018, 05:48   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа


 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг 2018 оны 09 сарын 26-ны өдөр Хархорин сумын Соёлын төвд зохион байгуулагдлаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр "Архигүй Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан "Архигүй амьдралын хэвшил, нийгмийн эрүүл орчин” аяны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэ аяны хүрээнд архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд албан байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, архидан согтуурснаас үүдэлтэй нийгэмд учрах сөрөг үр дагаврыг багасгах зорилгоор байгууллага аж ахуйн нэгжид туг, дэвтэр аялуулах хуваарийн дагуу сумын нэгдсэн эмнэлэгт гардуулан өглөө. Өдөрлөгт шүүх, шүүхийн тамгын газрын албан хаагчид идэвхтэй оролцож иргэдийн сонирхсон асуултад хариулан газар дээр нь хүссэн мэдээллийг өгч, нэхэмжлэлийн загварын маягт, гарын авлагаар ханган нийт 200 гаруй иргэнд үйлчилж ажиллаа.

 

 

 







Нийтэлсэн zolboo   Үзсэн: 225  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930