Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-10-2018, 04:16   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Хуулийн байгууллагуудын "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-т оролцлоо

 

 

Дархан-Уул аймаг дахь хууль, хяналтын байгууллагууд хамтран өнөөдөр /2018.10.05/ нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээ зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдөрлөг нь иргэдэд хуулийн байгууллагуудын үйлчилгээг ойртуулан таниулах, тэдний хууль эрх зүйн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Энэхүү арга хэмжээнд тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслах, эвлэрүүлэн зуучлагчийн туслах нар оролцож "Шүүхэд мэдүүлэх эрх”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо”, "Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”-ны талаар зөвлөгөө мэдээлэл өгч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны өргөдөл хүлээн авч ажиллалаа.

 

Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 168  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930