Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

"Чандмань Илч” ОНӨ ХХК-аас албан хаагчиддаа зориулан сургалт авах хүсэлт гаргасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Ариунтуяа, Д.Доржсүрэн, мэдээллийн технологийн мэргэжилтэн А.Жаргалбаяр нар "Чандмань Илч” ОНӨ ХХК-ийн удирдлагууд болон албан хаагчдыг хамруулан "Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтууд", "Шүүхийн нээлттэй, ил тод байдал”, "Шүүхийн үйлчилгээний шинэчлэл” сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

 

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 100  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031