Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

ЭЭЛЖИТ СУРГАЛТАА ЗОХИОН БАЙГУУЛАВ



 

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/06 дугаартай тушаалаар байгуулагдсан "Сургалт хариуцсан ажлын хэсэг”-ийн 2018 оны сүүлийн хагас жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу гадагш чиглэсэн ээлжит сургалтаа "Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГ-ын хамт олонд зохион байгуулав. 


Сургалтыг Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ч.Нарангэрэл "Шүүхэд мэдүүлэх эрх”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн хэрэгжилт, иргэдийн төлөөлөгчийн оролцоо, "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал” сэдвийн хүрээнд зохион байгуулж ажиллав.


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 61  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031