Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

ХБНГУ-ЫН АУГСБУРГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР,

ПРОФЕССОР ПЕТЕР КАЗИСКЕТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар Ханнс Зайделийн сантай хамтран 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ХБНГУ-ын Аугсбургийн их сургуулийн багш, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Петер Казискетэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалт Ханнс Зайделийн сангийн "Эрх зүйн боловсрол” академи дээр зохион байгуулагдсан бөгөөд "Эрүүгийн хууль” болон "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуулиудын зарим асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр болон бусад шүүгч нар оролцож амжилттай болж өндөрлөлөө.

Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 208  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031