Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”-ийн 8 дугаар зүйл 8.1, 8.3 дахь заалтуудын хэрэгжилтийг хангах зорилгоор "Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” /Мэргэжил сонгох/ үйлдвэртэй танилцах сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 8-12-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөгдсөний дагуу Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 10-11 дүгээр ангийн сурагчид 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газартай танилцан санал бодлоо илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 86  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031