Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-10-2018, 09:26   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

"Шүүгчийн ёс зүй” сэдэвт сургалт эхэллээ


"Шүүгчийн ёс зүйн сургалт” Дархан-Уул аймагт өнөөдөр (2018.10.22) эхэллээ. Сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 40 шүүгч оролцож байна.

Энэхүү сургалтыг шүүгчдийн ёс зүйн суурь мэдлэгийг гүнзгийрүүлж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий зөвлөлөөс Азийн хөгжлийн сантай хамтран зохион байгуулж байна.

Сургалтыг Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн Шүүхийн мэдээлэл хариуцсан ахлах референт С.Билгүүнээр ахлуулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг удирдан явуулж байна.

Төлөвлөгөөний дагуу "Шүүгчийн ёс зүй”-н талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

 

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 270  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30