Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-10-2018, 09:30   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй сэдэвт

дотоодын сургалт зохион байгууллаа


Тус шүүхийн тамгын газрын дэргэдэх Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хороо нь дотоод төлөвлөгөөний дагуу энэ сарын 08-ны өдөр үйл ажиллагааны тайлангаа тавилаа.

Энэ үеэр ёс зүйн хорооны дарга бөгөөд шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Г.Батболд "Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй” сэдэвт дотоодын сургалт зохион байгуулав.

Ёс зүйн хороо нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184 дүгээр тушаалын дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой 14 гомдол хүлээн авч, 6 гомдлыг хэлэлцэхгүй орхиж, 5 гомдлыг хэрэгсэхгүй болгож, 3 гомдолд ёс зүйн зөрчил гаргасан гэсэн дүгнэлт гаргасан байна.

Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 174  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30