Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Төв аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Төв аймгийн хэмжээнд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрүүдэд "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг зохион байгууллаа.


Аймгийн засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/632 дугаартай захирамжаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулсан гамшгийн сургалтад оролцов.


Тус шүүхийн хамт олон 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан нүүлгэн шилжүүлэх арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцож удирдах бүрэлдэхүүний сорил, марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээнд амжилттай оролцлоо.

 

 

Төв аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Төв аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Төв аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Төв аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Төв аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 62  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930