Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

"ШҮҮХ-2018 СПОРТЫН ТАВАН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН

АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ


 

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын бие бялдар, оюун ухааны хөгжлийг дэмжин хөгжүүлэх, тэдгээрийн спортын төрлүүдээр хичээллэх идэвхи санаачлагыг өргөжүүлэх, ажилтан, албан хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Монголы шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хорооноос санаачлан, Архангай аймгийн шүүхийн тамгын газар хамтран "Шүүх -2018” спортын таван төрөлт тэмцээн зохион байгууллаа. Уг тэмцээнд:

· Гар бөмбөг

· Сагсан бөмбөг

· Олс таталт

· Шатар

· Ширээний теннис гэсэн таван төрлөөр өрсөлдлөө.

Тэмцээнийг тус аймаг дахь шүүхүүдийн шүүгч, ажилтнуудаас бүрдсэн холимог багуудын дунд зохион байгуулж, төрөл тус бүрт багийн гаргасан амжилтаар нэгдсэн байр эзлүүлж шалгуурлан урамшуулсан нь хамт олны багаар ажиллах чадвар нэмэгдсэн ач холбогдолтой байлаа.

Тодруулбал, дээрх тэмцээнүүдэд "Ирвэсүүд”, "Хүчтэн”, "Харцага”, "Лидерүүд” гэсэн багууд өрсөлдөж багийн нэгдсэн дүнгээр иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах ахлагчтай "Хүчтэн” баг тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдсан бол удаах байранд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Дамдинсүрэн ахлагчтай "Хүчтэн” баг орж өргөмжлөл, медаль, мөнгөн шагнагдлаа.

 

Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчиддаа ажил хөдөлмөр, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.


Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна


 

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АРХАНГАЙ АЙМАГ

ДАХЬ САЛБАР ХОРОО, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 81  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930