Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

"Эрдэнэт цэргийн хүрээний спортын бага наадам”-д амжилттай оролцлоо

Зэвсэгт хүчний 110-р анги, Зэвсэгт хүчний 186-р ангиудын хамтран зохион байгуулсан  "Эрдэнэт цэргийн хүрээний спортын бага наадам” 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг наадамд Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас нийт 7 төрөлд оролцсоноос:

  • Эрэгтэй автомат буудлагын төрөлд: Бичиг хүргэгч Э.Дашзэвэг 1 дүгээр байр "Алтан медаль”, багийн дүнгээр 4 дүгээр байр,
  • Эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд: 3 дугаар байр "Хүрэл медаль”,
  • Эмэгтэй ширээний теннисний төрөлд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин 4 дүгээр байр,
  • Шатрын төрөлд: нярав М.Хишигдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар багийн дүнгээр 4 дүгээр байр,
  • Модон морь төрөлд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба, О.Мөнх-Од нар 3 дугаар байр "Хүрэл медаль”-г тус тус хүртлээ.

Нийт 11 баг тамирчид оролцсоноос шүүхийн тамгын газрын баг тамирчид нийлбэр дүнгээр 4-р байр эзэлсэн амжилттай оролцлоо.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчдадаа баяр хүргэе.

 

 
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 85  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31