Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Багануур дүүргийн шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Шатар, 100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээн боллоо


Ажилтан, албан хаагчдын оюуны чадварыг сорих, чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлэх зорилгоор байгууллагын шатар, 100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Шатрын тэмцээны эрэгтэй төрөлд тэргүүн байрт бичиг хүргэгч С.Энхбаатар, дэд байрт шүүгч А.Бямбажав, эмэгтэй төрөлд тэргүүн байрт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг, дэд байрт шүүгч П.Цэцэгдулам нар шалгарсан бол 100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байрт жолооч А.Алтанхуяг, дэд байрт нярав Д.Хишиг-Эрдэнэ, эмэгтэй төрөлд тэргүүн байрт шүүгч П.Туяа, шүүгчийн туслах Б.Баттуяа нар тус тус шалгарлаа. Багийн нийлбэр дүнгээр А.Бямбажав ахлагчтай ”ОБАМА-С” баг тэргүүлж, Д.Оргил ахлагчтай "А.ЭЭБОО” баг дэд байрыг эзэллээ. Тэмцээн зохион байгуулагч ”ОБАМА-С” баг амжилттай оролцсон баг тамирчиддаа баяр хүргэж "ӨРГӨМЖЛӨЛ” дурсгалын зүйл гардуулав. Албан хаагчиддаа дараа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.

 

Багануур дүүргийн шүүхийн тамгын газар мэдээлж байна
Багануур дүүргийн шүүхийн тамгын газар мэдээлж байна
Багануур дүүргийн шүүхийн тамгын газар мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 100  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31