Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Сонины тусгай дугаарт "Хөвсгөл аймаг дахь шүүх”–ийн

мэдээ, мэдээлэл хэвлэгдлээ


 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар нь шүүхийн үйл ажиллагааг иргэдэд хүргэх, нээлттэй ил тод байдлыг хангах хүрээнд Хөвсгөл аймгийн 7 хоног тутамын "Эрх чөлөө” сонинтой багагүй хугацаанд хамтран ажиллаж байна.

Энэ хугацаанд тус аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаж байна.

Тус шүүхийн тамгын газар нь Хөвсгөл аймгийн Эрх чөлөө сонинтой хамтран 2019 оны босгон дээр шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа, шүүн таслах ажлын товч мэдээ, мэдээллийг агуулсан тусгай дугаарыг хэвлүүлэн гаргаж иргэдэд хүргэлээ.



 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэсэг


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 130  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031