Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хөдөөгийн суманд хүрч ажиллалаа


 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Г.Тунгалагтуяах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны туслах Г.Цэрэннадмид нар 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус аймгийн Сайхан-Овоо суманд нүүдэллэн ажиллалаа.

Тус сумын Засаг даргын өргөдөлтэй, "Сум хөгжүүлэх сан”-гаас зээл авсан нэр бүхий 7 иргэдтэй уулзаж, эвлэрлийн гэрээ байгуулан, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, өргөдөл, гомдлыг хэрхэн хурдан хугацаанд зардал, чирэгдэл, цаг заваа алдахгүйгээр шийдвэрлэх боломж болон өнгөрсөн хугацаанд эвлэрсэн үр дүнгийн талаар товч танилцуулав.

Мөн 2 иргэний өргөдлийг газар дээр нь хүлээн авч, шийдвэрлэлээ.

 

Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас тодорхой төлөвлөгөөний дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагааг иргэд, албан байгууллагад сурталчилсны үр дүнд тус аймгийн хөдөөгийн сумдаас өргөдөл тогтмол ирдэг. Тухайлбал, дээрх Сайхан-Овоо суманд 2017 онд нүүдэллэн ажиллахдаа 14 өргөдөл, 2018 онд нүүдэллэн ажиллахдаа 6 өргөдөл газар дээр нь шийдвэрлэсэн байдаг.

Хөдөөгийн алслагдсан сумдын иргэдэд "Шүүхийн үйлчилгээ”-г хүргэж буйд иргэд талархаж байна.

Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


 

 

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 91  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031